“ЦЕНТРАЛ КАПИТАЛ” ББСБ нь шинэ төрлийн корона вирус (covid-19)-тэй холбоотой үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэлийн улмаас хүсэлт гаргасан харилцагчийн зээлийн үндсэн төлбөрийг 3 сараар хойшлуулах болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад шимтгэл авахгүй байх арга хэмжээ авч ажилласан.
9,179 харилцагч үндсэн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргаж нийт 9,179 харилцагчын 3,693,405,467 төгрөгийн үндсэн төлбөрийг хойшлуулсан.
Мөн Kmobimn цахим зээлийн аппликейшн хэрэглэгчиддээ авсан зээлээ 5 удаа сунгах боломж олгосон бөгөөд хөл хорио тавигдсантай холбоотой СЗХ-оос гаргасан шийдвэрийн дагуу 7-р сарын 31-ийг хүртэл хэрэглэгчиддээ хугацаа хэтэрсэн хүү тооцохгүй зээлээ төлж барагдуулах боломжийг олгож ажиллаж байна.