Захирлын мэндчилгээ

Централ Капитал

“ Централ капитал ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудаст зочилж буй танд талархал илэрхийлье.

Бид 2016 онд анх үүсгэн байгуулагдаж, “Бид таныг оргилд хүргэх хүч байна” уриатайгаар санхүүгийн салбарт иргэд, аж ахуй нэгжид зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүн, валют арилжаа, болон олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр танд үйлчлэн, өөрсдийн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлсээр байна.

Манай хамт олон эрхэм харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж, түншүүдийнхээ санхүүгийн бүхий л асуудлыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Цаашид харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг арга барилд тулгуурлан хөгжүүлж, санхүүгийн салбартаа тэргүүлэх, найдвартай, шинийг санаачлагч групп болон өсөн дэвших итгэл дүүрэн ажиллах болно. Бидний оршин тогтнохын үндэс болсон нийт харилцагчид болон бидний амжилтын гол түлхүүр болсон байгууллагын хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Бид таныг оргилд хүргэх хүч байхын төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхныг хүсье!

adadadadadadda